Ажлын зар

Sample photo

Sample photo


Хан-Уул дүүргийн Ажилчны алдар талбайд өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчидээ дэмжсэн "Хан-Уулд үйлдвэрлэв"  үзэсгэлэн худалдаа явагдлаа. Тус үзэсгэлэн худалдаанд Хөдөлмөрийн хэлтсээс хэрэгжүүлж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ хөтөлбөр, төслүүдэд хамрагдан  санхүүгийн дэмжлэг авсан 40 гаруй иргэд оролцож өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчилан таниулж  борлуулалт хийлээ. 

"Хан-Уулд үйлдвэрлэв" өдөрлөгийг нээж  Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Хөдөлмөрийн  хэлтсийн дарга Б.Алтанцэцэг нар үг хэллээ. Өдөрлөгийн нээлтэнд хүрэлцэн ирсэн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг болон бусад хэлтэс, албадын дарга нар бичил бизнес эрхлэгч иргэдтэй уулзаж ярилцаж санал бодлоо солилцон тэдгээрийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнтэй танилцлаа. 

 

 

 

            Хөдөлмөрийн Яам, Нийслэлийн Хөдөлмөрийн Газраас хэрэгжүүлж буй “Ногоон хөгжилд-Өрхийн оролцоо” туршилтын хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг Даргын тамгын газар, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс хамтран 2016 оны 06 сарын 06-ний өдөр Нисэх, Яармагийн гэр хорооллын  2000 өрхөд  10000 ширхэг чацарганы бутыг хувиарлан тарааж өглөө.


 ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн хэлтэс хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амжилтын гараа” өдөрлөг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Хөдөлмөрийн ордон”-д боллоо.

Тус өдөрлөгийн хүрээнд ажил хайгч иргэдийг ажилд зуучлах, ажил олгогч байгууллагын ажлын ярилцлаганд оруулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг үйлчилгээг нийт оролцогчдод үзүүлсэн байна.

 Өдөрлөгт нийт 28 ажил олгогч байгууллага, 600 гаруй ажил хайгч иргэн оролцсоноос ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, мэдээллийг 165 иргэнд үзүүлж, 100 гаруй иргэнийг ажилд зуучиллаа.

 ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС

“Аж ахуй эрхлэх,  бичил бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2016 оны 03 дугаар сарын 04-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал  Хөдөлмөрийн хэлтэс дээр хүлээн авна.

Дэлгэрэнгүй...

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2016 оны 03 дугаар сарын 04-өөс 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Хөдөлмөрийн хэлтэс дээр хүлээн авна.

Дэлгэрэнгүй...